Ковид-19

Итали, Франц, Герман, Нидерландын талууд Британи-Шведын хамтарсан AstraZeneca эм үйлдвэрлэгч компанитай коронавирусын эсрэг 400 сая тун вакцин нийлүүлэх гэрээ байгуулжээ. Шинэ коронавирусын эсрэг эхний эм бэлдмэл, вакциныг AstraZeneca компани энэ оны сүүлчээр нийлүүлэх учиртай юм. 

Европын улс орнууд Британийн Оксфордын их сургуулийн эрдэмтдийн багийн цар тахлын эсрэг вакциныг худалдан авахаар гэрээ байгуулж, захиалгаа өгчээ. Энэ талаар өөрийн фейсбүүк хуудсандаа Италийн эрүүл мэндийн сайд Роберто Сперанца мэдэгджээ. Тэрээр Оскфордын их сургуулийн багийнхан шинэ коронавирусын эсрэг вакцин гаргах ажлаа амжилттай хийж, ирэх намар цар тахлын эсрэг вакцинаа гаргаж чадна гэдэгт итгэж найдаж байгаагаа илэрхийлжээ.

AstraZeneca Британи-Шведын хамтарсан эм бэлдмэлийн компани Халдварт өвчин судлалын нэгдсэн эвсэл болоод дархлаажуулалтыг дэмжих олон улсын байгууллагатай 300 сая тун вакцин нийлүүлэх гэрээ байгуулжээ. ДЭМБ-аас мэдээлж байгаагаар өнөөдөр COVID-19 цар тахлаар дэлхий даяар 7 сая 550 мянган хүн халдварлаж, 420 гаруй мянган хүн амиа алдаад байгаа юм.