Ковид-19

Өнгөрсөн 24 цагт манай улс 413 хүн коронавирусний шинжилгээ хийлээ. Нэг ч ковид-19-ын халдвар илрээгүй байна. Харин өнөөдөр Оросын Холбооны Улсаас ирсэн нэг оюутан бүрэн эдгэрч эмнэлгээс гарлаа. Ингэснээр манай улсад батлагдсан тохиолдол 197 үүнээс 109 хүнийг Халдварт өвчин судлалын үндэсний төв эмчилж анагаалаа. Одоо халдвартай 88 хүн эмчилгээ хийлгэж байна. 

5 сарын 27-нд Алтанбулагийн боомтоор орж ирсэн 358 хүн болон Дорноговь аймагт тусгаарлагдсан 10 хүний давтан шинжилгээ, ХӨСҮТ тусгаарлагдсан 4, ажиглах байранд тусгаарлагдсан 16, Алтанбулагийн боомтоор орж ирсэн 22 авто тээврийн жолооч, тандалтын зорилгоор 3 хүнд тус тус шинжилгээ хийхэд ковид-19 илрээгүй байна. Харин эдгэсэн иргэний тоо нэгээр нэмэгджээ.

Мөн өнгөрсөн долоо хоногт Австрали, Япон, Энэтхэгээс тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэдийг тусгаарлан ажиглалтанд авч эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа. Харин одоо маргааш буюу 6 сарын 17-нд  хийгдэх Сөүл-ийн транзит нислэг, 6 сарын 18-ны Сөүлийн нислэг, 6 сарын 19-ний Франкфуртын нислэгээр ирэх иргэдийг хүлээж авах эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж байгааг ЭМЯ-ны зүгээс мэдээлсэн юм. 

ФЭЙСБҮҮК ШУУД ҮЗЭХ