Ковид-19

6 сарын 18-нд ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, ДУА-ийн салбар лабораторид 339 хүний сорьц шинжилсэн. Үүний 336-аас ковид 19 илрээгүй. Илэрсэн 3 хүн нь Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн жолооч нар. Жолооч нарын хувьд ОХУ-аас орж ирсэн 59 настай жолооч, Беларусь Улсын 37 настай жолооч, 32 настай Монгол иргэн байна.

Мөн таван хүн эдгэж ХӨСҮТ-өөс дараагийн сувилал руу шилжлээ. Ийнхүү нийт 132 хүн эдгэлээ. Одоо ХӨСҮТ-Д 72 хүн байгаагаас биеийн байдлын хувьд 67 хөнгөн, 5 нь хүндэвтэр байна

ФЭЙСБҮҮК ШУУД ҮЗЭХ