Ковид-19

216 оронд 8 сая гаруй хүн коронавируст халдвараар өвчилсөн байна. Харин Монгол Улс дотооддоо халдвар алдаагүй хэвээр байна. 6 сарын 20-ны өдөр 320 хүнд шинжилгээ хийхэд хоёр хүнд халдвар илэрлээ. Нэг нь 80 настай эмэгтэй Франкфуртын нислэгээр ирсэн бол нөгөөх нь Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн жолооч юм байна.

Харин өнөөдөр 7 хүн эдгэрч дараагийн шатанд шилжээ. Ингэснээр Монгол Улсад 206 батлагдсан тохиолдол бүртгэгдсэн байгаагаас 139 хүн эдгэрчээ. Харин эмнэлэгт 67 хүн эмчлүүлж байна. Үүнээс 60 хүний биеийн байдал хөнгөн 7 хүний биеийн байдал хүнд байгааг мэдэгдлээ. Мөн Сөүл-Улаанбаатарын тусгай үүргийн онгоцоор 265 зорчигч ирснээс 5 хүнийг сэжигтэй гэж үзэн ХӨСҮТ-д тусгаарлажээ.

 

Одоогоор ажиглалтын байранд 2000 гаран хүн байгаа юм. 

Монгол Улсад зөөвөрлөгдөн орж ирсэн 206 тохиолдол байгаагаас 139 нь эдгэрчээ

ФЭЙСБҮҮК ШУУД ҮЗЭХ