Ковид-19

6 сарын 22-нд ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийт 426 хүний сорьцод шинжилгээ хийсэн байна. Үүнээс 424 нь сөрөг буюу ковид-19 илрээгүй. Харин Нурсултан-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 26, 31 настай иргэдийн давтан шинжилгээнээс ковид-19 илэрлээ.

 

6 сарын 22-нд 426 хүний сорьцод шинжилгээ хийсэн байна. Тухайлбал

-Ажиглах байранд тусгаарлагдсан 181 хүний давтан шинжилгээ

-ХӨСҮТ-д тусгаарлагдсан 22 хүний давтан

-Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 21 хүний давтан

-Увс аймагт тусгаарлагдсан 6 хүний давтан

-Тандалтын зорилгоор 2 хүний сорьцод

-Алтанбулагийн боомтоор ирсэн ачаа тээврийн 19 жолооч

-Дорноговь аймаг дах ЗӨСҮТ-ийн явуулын лабораторид хийсэн ачаа тээврийн 175 жолоочид  тус тус шинжилгээ хийгдсэн. Энэ дундаас 6 сарын 10-нд Нурсултан-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 2 иргэний  давтан шинжилгээнд  ковид 19 халдвар илэрчээ.

Харин таван хүн эдгэж ХӨСҮТ-өөс гарч дараагийн сувилал руу шилжсэн байна.

Одоогоор улсын хэмжээнд ажиглах байруудад 2274 хүн тусгаарлагдаж, гэрийн тусгаарлалтанд 732 хүн байна. Батлагдсан 215 тохиолдлын 158 хүн нь эдгэж 57 хүн ХӨСҮТ-д эмчилгээнд байна. Биеийн байдлын хувьд 51 нь хөнгөн, 6 нь хүндэвтэр байгааг хэллээ.

ФЭЙСБҮҮК ШУУД ҮЗЭХ