Ковид-19

6 сарын 23-нд ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, ЗӨСҮТ-ийн явуулын лаборатори, ДУА-ийн салбар лабораторид нийт 249 хүний сорьцод шинжилгээ хийгдсэн байна. Бүх шинжилгээ сөрөг буюу ковид-19 илрээгүй байна.

Харин 10 хүн эдгэж ХӨСҮТ-өөс гарсан байна. Эдгэсэн иргэдийн хувьд бүгд оюутнууд байна.

Ийнхүү батлагдсан 215 тохиолдлын 168-ыг нь эмчлэн эдгээлээ. Одоогоор 47 хүн ХӨСҮТ-д  эмчлэгдэж байна. Биеийн байдлын хувьд 41 нь хөнгөн, 6 нь хүндэвтэр байгааг хэллээ. Мөн өнөөдөр АНУ-ын Сиатлаас ирж байгаа 250 гаруй иргэдийг ХӨСҮТ, ЦТЭ болон бусад тусгаарлах байруудад хуваарилан байрлуулна. Сорьцыг хурдан хугацаанд цуглуулан хяналтанд авна гэдгийг ХӨСҮТ-өөс хэллээ.

ФЭЙСБҮҮК ШУУД ҮЗЭХ