ДОРНЫ ЗУРХАЙ: /2022.04.09/ Наран ургах, шингэх 06:15-19:33

Зурхай

2022.04.09, БЯМБА ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 8 | ХАВРЫН АДАГ ХӨХ ЛУУ САР | ГУРВАН ХӨХ МЭНГЭТЭЙ ХАР ЛУУ ӨДӨР

Аргын тооллын: 2022.04.09, Бямба гараг

Наран ургах шингэх: 06.15-19.33

Үс засуулбал: Нас уртасна

Барилдлага: Үл тохирох

Шүтэн барилдлага: Төрөхүй

Тухайн өдөр үхэр, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Эл өдөр эд эдлэл барагдах, хулгай, дээрмийг дарах тэргүүтэнд махаши тэнгэрээс гаслан ирэх тул хэрэг тус үл бүтнэ, гэрийн үйл, бие угаах, хувцас өмсөхөд сайн. Баруун нүд татвал зочин ирэх, зүүн нь татвал хувцас олдох, баруун чих цангинавал баярлах, зүүн нь бол муу. Нохой уливал амгалан сайн болох, тагнай загатнавал дээрэм ирэх, бие татвал аюул болно.