Ковид-19

 Цар тахлын өвчлөл улам нэмэгдэж байгааг албаныхан хэлж байна. Учир нь шинж тэмдэггүй өвчлөл их байгаатай холбоотой тархалт хурдацтай байна гэлээ.

6 сарын 30-нд лабораториудад 406 хүнд шинжилгээ хийхэд халдвар илрээгүй байна. ХӨСҮТ-д сэжигтэй тохиолдол гэж 2 хүнийг тусгаарлаад байсан ч халдвар илрээгүй гэлээ.

Харин өнөөдрийн сайн мэдээ 1 хүн эмнэлгээс гарлаө. Тэрээр ОХУ-аас ирсэн оюутан бөгөөд 36 хоног эмчлүүлээд эдгэрчээ. Мөн нэг жирэмсэн эмэгтэй амаржиж охинтой болсон байна.

Монгол Улсын хэмжээнд 16 хүн шинээр ажиглах байранд орж нийт 2,468 хүн ажиглах байранд байна. Монголд бүртгэгдсэн халдвартай иргэд 6-80 хүртэлх насны хүмүүс байгаа юм. Харин хүйсийн хувьд эрчүүд илүүтэй өвчилсөн гэлээ. Халдвар авсан иргэдийн дийлэнх нь буюу 80 гаруй хувь нь эхний шинжилгээгээр илэрсэн бол 3 хувь нь 3 дахь шинжилгээгээр илэрсэн байна.

Тиймээс ажиглалтыг 21 хоног болгосон нь оновчтой шийдэл байсныг албаныхан тодотгож байлаа.

ФЭЙСБҮҮК ШУУД ҮЗЭХ