Ковид-19

Аргентин Улсын Ерөнхийлөгч хөл хорионы дэглэмийг илүү чангатгах шийдвэр гаргалаа. Аргентин Улсад сүүлийн өдрүүдэд коронавируст халдварын шинээр нэмэгдэх тохиолдлын тоо эрчимжиж байна. Тиймээс Ерөнхийлөгч Алберто Фернандэ нийслэл Буэнос Айрест хөл хориог чангаруулан иргэдийг аль болох гэрээсээ ажиллахыг анхааруулжээ. 

Зөвхөн шаардлагатай ажилчдын хөдөлгөөнийг зөвшөөрнө. Өдөр бүрийн Ковид-19-ын шинжилгээг хөрш зэргэлдээх газруудад дөрвөн мянга хүртэл нэмэгдүүлнэ. Урьдчилан сэргийлэх арга хэмжээг 3 долоо хоногийн өмнөөс эхлэн авч хэрэгжүүлэх гэх мэт үйл ажиллагааг явуулж эхэллээ. Үүнээс гадна иргэдийг гадаа салхилах, спортоор хичээллэхийг ч хориглон, зөвхөн хүнс ногооны дэлгүүрүүдийг нээлттэй байхыг зөвшөөрсөн байна.

Эх сурвалжид цар тахлын улмаас бараг л бүх үйлчилгээний газрын 20 хувь нь бүрмөсөн хаагдсан тухай мэдээллээ. Аргентин Улс нь цар тахлын дэгдэлтээс өмнө эдийн засгийн хямралтай байсан. Одоо байгаа нөхцөл байдал нь эдийн засгийн хямралыг илүү нэмэгдүүлж байгаа юм. Ялангуяа нийслэл Буэнос Айрест эдийн засгийн хямрал илүү нөлөөлж байна. Өнөөдөр өглөөний байдлаар Аргентинд 67,197 халдварын тохиолдол батлагдсанаас 1,351 иргэн нас барж, 23 мянга 40 иргэн эдгэрэн, 42,806 иргэн яг одоо идэвхтэй халдвартай эмчлүүлж байгаа юм.