Аугаа Эх орны дайны Ялалтын ойд зориулсан цэргийн сүрт жагсаалын бэлтгэл эхэлжээ

Үйл явдал

Манай хойд хөршид удахгүй болох Аугаа Эх орны дайны Ялалтын ойд зориулсан цэргийн сүрт жагсаалын бэлтгэл эхэлжээ. Москвагийн дор байрлах Алабино цэргийн полигонд Ялалтын парадын бэлтгэл сургуулилт боллоо. 

Оросын Батлан хамгаалах яамны мэдээлснээр жил бүрийн 5-р сарын 9-нд болдог Ялалтын парадын бэлтгэлд 11 мянган цэргийн албан хаагч, 131 нэгж хамгийн орчин үеийн цэргийн техник, зэр зэвсэг, мөн түүнчлэн 77 онгоц, нисдэг тэрэг оролцжээ.

Аугаа Эх орны дайны түүхэн Ялалтад зориулсан цэргийн сүрт жагсаалын шөнийн бэлтгэл Улаан талбайд энэ сарын 28, 5-р сарын 4-нд болж, 5-р сарын 7-нд сүүлийн нэгдсэн бэлтгэл болно. Аугаа Эх орны дайны Ялалтын 77 жилийн ойн ёслол хүндэтгэлийн ажиллагаа, цэргийн сүрт парад 5-р сарын 9-нд Оросын 28 хотод болно.