Ковид-19

7 сарын 14-ны өдрийн байдлаар 408 хүний сорьцод шинжилгээ хийхэд 18 хүнээс халдвар илэрсэн байна. Энэ нь Афганистан Улсаас ирсэн энхийг сахиулагчид байжээ. Афганистанаас 113 иргэн ирж шинжилгээнд хамрагдснаас 28 нь халдвартай гарлаа. Ийнхүү Монгол Улсад зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдол 261 болж байна.

Долоодугаар сарын 14-нд ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймаг дахь салбар лаборатори, Зооноз өвчин судлалын лабораториудад нийт 408 хүний сорьцод шинжилгээ хийхэд 18 хүнээс коронавирус илэрлээ. Эдгээр нь бүгд Афганистан Улсаас ирсэн цэргийн алба хаагчид байгаа юм. Афганистанаас 113 иргэнээ татан авсны 28 хүнд нь коронавируст халдвар илэрлээ.

 

Өнөөдөр сайн мэдээ 3 хүн эдгэрч дараагийн шатны сувилалд шилжлээ. Өөрөөр хэлбэл 20 настай эрэгтэй 61 хоног, 18 настай эрэгтэй 51 хоног, 18 настай эмэгтэй 40 хоног эмчлүүлээд эдгэрсэн байна. Ийнхүү Монгол Улсад коронавирусний зөөвөрлөгдсөн 261 тохиолдол бүртгэгдсэнээс 207 нь эдгэрлээ. Манай улсын хувьд өнөөдрийн байдлаар 56 хүн шинээр ажиглалтад орж, нийт 2,791 хүн ажиглалтад байна. Мөн ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа иргэдийн биеийн байдал хэвийн байгааг тодотголоо.

Афганистан Улсаас ирсэн цэргийн алба хаагчдаас нийт 28 тохиолдол бүртгэгдлээ

 

ФЭЙСБҮҮК ШУУД ҮЗЭХ