Ковид-19

Дэлхий дахинд ковид-19 цар тахлаар 14,123,00 гаруй хүн өвчилж, 596 мянган хүн нас баржээ. Өмнө нь 1 сараас 14 хоногийн хугацаанд 1 сая тохиолдол бүртгэгддэг байсан бол одоо 4-5 хоногт 1 сая тохиолдол бүртгэгдэх болжээ. Тиймээс улс орнуудыг анхаарлаа сулруулж болохгүйг сануулсаар байна.

Улс орнууд цар тахлыг даван гарахад дараах 4 зүйл чухал гэдгийг ДЭМБ-аас онцолжээ. Үүнд ЗГ-ын манлайлал, олон нийтийн оролцоо, халдварыг эрт илүүлэх, эрт тусггаарлах, эмчлэх нь хамгийн чухал гэдгийг анхааруулжээ.

АНУ-Д ЦАР ТАХАЛ ГАРСНААС ХОЙШ ХАМГИЙН ИХ БУЮУ НЭГ ӨДӨРТ 72 МЯНГАН ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЛЭЭ

АНУ-д 24 цагийн дотор 72 мянган хүн шинээр халдвар авсан байна. Энэ нь цар тахал гарснаас хойш АНУ-д бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт юм. Иймээс 16 мужид нь амны хаалт үл зүүхийг торгох арга хэмжээ авах, танхимын сургалтыг зогсоох зэрэг арга хэмжээ авч эхэлжээ.

 БРАЗИЛ УЛСАД 24 ЦАГИЙН ДОТОД 34,100 ГАРУЙ ШИНЭ ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЛЭЭ

Бразил улсад өчигдөр 34,100 гаруй шинэ тохиолдол, 1163 нас баралт бүртгэгдсэн байна. Ингэснээр тус улсын халдвар 2,046,000 болсноос 1,321,000 гаруй нь эдгэрчээ. Бразил Улсад цар тахал оргил үедээ хүрсэн гэж үзсэн байна. Тиймээс ДЭМБ-аас анхаарлаа сулруулахгүй, улам чангатгах хэрэгтэй байгааг сануулжээ

ЭНЭТХЭГ УЛСАД НИЙТ 1,003,000 ХҮН КОРОНАВИРУСТ ХАЛДВАР АВЛАА

Энэтхэг улсад 34000 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж нийт халдварын тоо 1,003,000 хүрсэн байна. Харин нас баралт 25000 гаруй хүн энджээ.

 ЯПОН УЛС ДОТООДЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН МАРШРУТААС ТОКИО ХОТЫГ ХАСЛАА

Япон улсад өчигдөр 583 шинэ тохиолдол бүртгэгдсний 293 нь нийслэл Токиод байна. Харин үлдсэн тохиолдлууд нь бусад бүс нутгуудад нь бүртгэгджээ. Сүүлийн өдрүүдэд Токиод халдвар их бүртгэгдэж байгаатай холбоотойгоор тус улсын дотоодын аялал жуулчлалын маршрутаас Токио хотыг хассан байна.

ОХУ-Д ӨЧИГДӨР 6406 ХҮН ШИНЭЭР ХАЛДВАР АВЧ 186 ХҮН НАС БАРЛАА

ОХУ-д өчигдөр 6406 хүн шинээр халдвар авч 186 хүн нас барлаа. Буриад, Тува, Читад 32-44 хүн нэмж халдвар авсан байна. Тувад халдвар буурч байсан ч буцаад халдвар нэмэгдэх болсон байна. Харин Эрхүү хотод 150-200 тохиолдлоо нэмэгдэж өвчлөл буурахгүй байгаа юм.

БНХАУ-Д ӨЧИГДӨР 22 ТОХИОЛДОЛ ШИНЭЭР БҮРТГЭГДЛЭЭ

БНХАУ-д Баасан гарагт 22 тохиолдол бүртгэгджээ. Шинэ тохиолдолын 16 нь Шинжан Уйгарын өөртөө засах бүс нутагт дотоод бүртгэгдсэн халдвар байна. Харин Синфади худалдааны захад бүртгэгдсэн 335 халдварын тохиолдлоос өчигдөр 13 хүн эдгэрч нийт эдгэсэн тохиолдлын тоо 190 болж байгаа юм. Харин БНХАУ-ын захиргааны онцгой бүс Хонконгт өчигдөр шинээр 58 тохиолдол, 1 нас баралт бүртгэгджээ.