Ковид-19

2020 Оны 7 сарын 18-нд нийт 113 хүний сорьцонд коронавирус илрүүлэх шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарсан. Өнөөдөр мөн хоёр хүн эдгэрч дараагийн шатны ажиглалт руу шилжлээ. 

26 настай эрэгтэй 26 хоног, 24 настай эмэгтэй 20 хоног эмчлэгдээд ХӨСҮТ-өөс гарлаа. Ингээд Монгол Улсад батлагдсан тохиолдол нийт 287, үүнээс 213 хүн эдгэрсэн, эмчлэгдэж байгаа 74 хүн байна. Эдгээрийн 62 хүн нь хөнгөн, 12 хүн хүндэвтэр гэж үнэлэгдсэн байна. Эмчилгээнд нэг жирэмсэн эмэгтэй байгаа.  

ФЭЙСБҮҮК ШУУД ҮЗЭХ