Ковид-19

Халдвар авч эмчлэгдэж байсан нэг эмэгтэй эдгэрч өнөөдөр эмнэлгээс гарлаа. Ингэснээр онош батлагдсан 287 хүнээс 214 нь эдгэрээд байна. Одоо ХӨСҮТ-д 73 хүн хэвтэн эмчлүүлж байна. Мөн өчигдөр шинжилгээнд хамрагдсан бүх хүний хариу сөрөг гарчээ.  

Халдвар авч эмчлэгдэж байсан 34 настай эмэгтэй эдгэрч өнөөдөр эмнэлгээс гарлаа. Одоо 21 хоног тусгаарлагдаж, давтан шинжилгээ хийлгэх юм. Мөн өчигдөр ХӨСҮТ болон Дархан-Уул аймаг дахь лабароторид 426 хүнд шинжилгээ хийжээ. 7-р сарын 21-нд Токио-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 260, Австралиас ирсэн 48 хүн шинжилгээнд хамрагдсан. Эдгээр иргэдийн хариу бүгд сөрөг гарсан гэдгийг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

ХАЛДВАР АВСАН 10 ХҮНИЙ БИЕИЙН БАЙДАЛ ХҮНДЭВТЭР БАЙНА

Коронавируст халдвартай холбоотой зөвлөгөө мэдээлэл авах үүднээс тусгай дугаарын утас болон апп ажиллуулж байгаа. Өчигдөр тус утсанд нийт 147 дуудлага мэдээлэл иржээ. Энэ дагуу зөвлөгөө өгч ажилласан байна.

 

ХӨСҮТ-д онош батлагдсан 73 хүн хэвтэн эмчлүүлж байна. 10 хүний биеийн байдал хүндэвтэр байна. 

ФЭЙСБҮҮК ШУУД ҮЗЭХ