Apple 20 жилийн дараа iPod үйлдвэрлэлээ зогсоохоор болжээ

Технологи-360

Apple Inc-ийг дэлхийн хамгийн том компани болох хувьслын эхлэлийг тавьж, зөөврийн хөгжмийн нүүр царай болсон iPod-оо тус компани 20 жилийн дараа зогсоож байна.

Одоогоор худалдаанд буй зөөврийн хөгжим тоглуулагчийн цорын ганц хувилбар iPod Touch нь нөөц дуустал байх болно гэж Apple компани Мягмар гарагт блогтоо нийтэлжээ. 2001 онд анх гарснаас хойш iPod нь хөгжим тоглуулагчдын хүчтэй өрсөлдөгч болж, iPhone гар утас гартал онлайн хөгжмийн урсгалд шуурга дэгдээсэн гэж хэлж болно.  iPod-ийн батарей нь 10 цаг барьдаг, 1000 дуу хадгалах хүчин чадалтай юм. Одоо ашиглагдаж байгаа iPod Touch нь хувилбар нь iPhone-той нэг жил 2007 онд худалдаанд гарсан юм.