Ковид-19

Ковид-19 цар тахал дэлхий нийтийг түгшээсэн хэвээр байна. Халдвар өнөөдрийн байдлаар дэлхийн 216 улс орон бүс нутагт бүртгэгдэж, нийт 15 сая 349 мянган хүн энэ өвчнөөр өвдөөд байна. Халдвараа тэргүүлж байгаа АНУ-д өчигдрийн байдлаар 70 мянга гаруй тохиолдол бүртгэгджээ.

Долдугаар сарын 23-ны өдөр АНУ-д 70,100 тохиолдол, 1,078 нас баралт нэмж бүртгэгджээ. Ингэснээр тус улсын хэмжээнд халдвар авсан хүний тоо 3,952,000 гаруй болж, 142,700 гаруй хүн эндээд байна.

БРАЗИЛ УЛСАД ӨДӨРТ БАТЛАГДАЖ БАЙГАА ТОХИОЛДЛЫН ТОО НЭГ САЯ ХҮН ТУТАМД 10,768 БАЙНА

Халдварын тохиолдлын тоогоор дэлхийд хоёрдугаарт бичигдэж байгаа Бразил Улсад өчигдөр 59,900 гаруй шинэ тохиолдол бүртгэгдлээ. Тус улсад бүртгэгдсэн халдварын тоо өссөн дүнгээр 2,287,000 болж, 84,000 гаруй хүн эндээд байна. Бразил Улсад нэг өдөрт батлагдаж байгаа шинэ тохиолдлын тоо нэг сая хүн тутамд 10,768 байна.

ЭНЭТХЭГТ ӨЧИГДӨР 1129 ХҮН КОВИД-19 ХАЛДВАРЫН УЛМААС НАС БАРЛАА

Зүүн Өмнөд Азийн бүсийн Энэтхэг улсад өчигдөр 45,700 гаруй шинэ тохиолдол бүртгэгдлээ. Тус улсад бүртгэгдсэн нийт халдварын тоо 1,238,000 гаруйд хүрэв. Мөн өдөр тус улсад 1,129 нас баралт бүртгэгдсэн байна.

ОХУ-Д ХАЛДВАР АВСАН НИЙТ ХҮНИЙ ТОО 795,000 БОЛЛОО

ОХУ-д өнгөрсөн 24 цагийн хугацаанд 5,848 тохиолдол, 147 нас баралт шинээр бүртгэгджээ. ОХУ-д халдвар авсан хүний тоо өссөн дүнгээр 795,000 болсон байна.

Дээрх тоон үзүүлэлтийг ОХУ-ын хүн амынх нь тоотой харьцуулбал 100 мянган хүнд ногдох тохиолдлын тоо 545 бол нэг сая хүнд ногдох нас баралт 88.4 хувьтай байна. Тус улс өчигдөр 26,000 гаруй шинжилгээ хийж, 267,000 хүнийг тусгаарлаад байгаа юм.

Номхон далайн баруун бүсийн Япон Улсад Пүрэв гарагт 981 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Тэдгээрийн 526 нь Канто бүсэд бүртгэгдсэн байна.  Япон Улсад бүртгэгдсэн нийт халдварын тоо 28,104 болсон бөгөөд 74 хувь нь эдгэрсэн аж. Мөн нийт тохиолдлын гурван хувь нь нас бараад байна. Одоогоор 6,000 гаруй хүн идэвхтэй халдвартай байгаагаас 0.9 хувь нь эрчимт эмчилгээнд байгаа юм.

АВСТРАЛИД ОДООГООР 3,700 ОРЧИМ ХҮН ИДЭВХТЭЙ ХАЛДВАРТАЙ БАЙНА

Австралийн Холбооны Улс өчигдөр 69,000 гаруй сорьцод шинжилгээ хийж, 423 шинэ тохиолдлыг илрүүлэн бүртгэжээ. Тэдгээрийн дийлэнх нь буюу 403 нь Виктория мужид  бүртгэгдсэн. Тус улсад одоогоор 3,700 орчим хүн идэвхтэй халдвартай байгаагаас 211 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

ӨЧИГДӨР БНСУ-Д 41 ШИНЭ ТОХИОЛДОЛ, НЭГ НАС БАРАЛТ НЭМЖ БҮРТГЭГДЛЭЭ

Солонгос Улсад өчигдөр 41 тохиолдол, нэг нас баралт нэмж бүртгэгдсэн. Шинэ тохиолдлуудын 28 нь Сөүл орчмын бүсэд бүртгэгджээ. Цэргийн ангид халдвар илэрсэнтэй холбоотойгоор шинээр цэрэг элсүүлсэн ангиудад шинжилгээ хийх ажлыг эхлүүлсэн байна. Цэргийн ангид гарсан голомтот халдварыг гаднаас очиж хичээл заасан багш тараасныг тогтоожээ.

БНХАУ-Д БҮРТГЭГДСЭН ШИНЭ ТОХИОЛДЛУУДЫН 15 НЬ ДОТООДЫН ХАЛДВАР БАЙНА

БНХАУ-ын эх газарт Пүрэв гарагт 21 шинэ тохиолдол бүртгэгджээ. Шинээр илэрсэн тохиолдлуудын 15 нь дотоодын халдвар байсан бол үлдсэн нь гаднаас зөөвөрлөгдсөн гэж БНХАУ-ын Эрүүл мэндийн үндэсний хорооноос мэдээллээ.

Дотоодын халдварын 13 нь Шинжаан Уйгурын Өөртөө Засах бүс нутагт бүртгэгдсэн бол хоёр нь Далянь хотод бүртгэгдсэн байна. Далянь хотод Лхагва гарагаас шинэ халдвар бүртгэгдэж эхэлсэн байна.

БНХАУ-ын хэмжээнд эмнэл зүйн шинж тэмдэггүй 204 тохиолдлыг эмнэлгийн хяналтад авсан байна.