Ковид-19

Энэ сарын 20-нд ДЭМБ-ын мэдээлснээр коронавируст халдвартай холбоотой эрдэм шинжилгээ, судалгааны 48 мянга гаруй ажил дэлхий нийтэд хийгджээ. Одоогийн байдлаар эмнэл зүйн 2,405 туршилт судалгаа хийгдсэнээс 228 нь амжилттай байна. Италийн эрдэмтэд витамин Д-г нэмэлтээр хэрэглэхийг зөвлөжээ.

Италийн эрдэмтэд витамин Д-г нэмэлтээр хэрэглэх нь ач тустай болохыг тогтоосон байна. 210 өвчтөний биеийн байдлыг цусан дахь витамин Д-ийн түвшинтэй харьцуулан судлахад, өвчтөний цусан дахь Д витамины хэмжээ бага байх нь халдварын хүндрэлийг илтгэх үзүүлэлт болохыг тогтоожээ. Тиймээс коронавируст халдварын хүндрэлээс сэргийлэхийн тулд Д витаминыг нэмэлтээр хэрэглэхийг судлаачид зөвлөж байна.

Гэхдээ эмчийн зааваргүй дур мэдэн ихээр хэрэглэж, витамины хордлогод өртөхөөс урьдчилан сэргийлэхийг анхааруулжээ.

Мөн тус улсын эрдэмтэд коронавируст халдвар авсан 1,779 өвчтөнийг хамруулан мета-анализ судалгаа хийжээ.

Франц улсын Фассери эмнэлэгт салхин цэцэгтэй төстэй уутанцартай улаан тууралт биеэр нь гарсан өвчтөнүүд хандсан байна. Шинжилгээгээр салхин цэцэг бус коронавирусийн халдвар авсан нь тогтоогджээ.

Энэтхэг Улсын судлаачид тус улсын хамгийн урт нуур болох Бембенад нууранд цар тахлын улмаас өөрчлөлт гарсан эсэхэд судалгаа хийсэн байна. Судалгаагаар тус нуурын усны бохирдлын хэмжээ хөл хорио тогтоохоос өмнөх үетэй харьцуулахад 16-34 хувиар буурсан байна.