Ковид-19

Өнөөдрийн байдлаар дэлхийн хэмжээнд коронавируст халдварыг 100 хувь эмчлэх эм батлагдаагүй байгаа ч, хэд хэдэн эм эмчилгээнд эерэг үр дүнгээ өгч байгаа. Үүний нэг ремдэсивир эмийг дэлхийн олон оронд хэрэглэхийг зөвшөөрсөн байгаа. Ремдэсивир эмийг АНУ-ын Гилеад эмийн үйлдвэрт бүтээсэн.

Урьдчилсан тайлангаар “ремдэсивир” эм нь COVID-19-ийн хүндэрсэн өвчтөний биеийг 30 хувиар сэргээж сайжруулдаг болохыг баталсан. Өчигдөр Өмнөд Солонгос Улсын холбогдох албаныхан хуралдан, ремдэсивир эмийг нэмэлтээр импортоор авах шаардлагатай гэдийг Эмийн аюулгүй байдлын яамнаас мэдээллээ. Гэхдээ Солонгос Улс нь ремдэсивир эмийг зөвхөн бие нь хүндэрсэн хүн дээр, яаралтай үед хэрэглэнэ гэдгээ онцолжээ. Үүнээс гадна Солонгос Улс дахин зургаан төрлийн шинжилгээний оношлуурыг дотооддоо нэмэлтээр авч, шинжилгээнд хамрагдах иргэдийн тоог нэмэгдүүлнэ гэдгээ мэдэгдлээ.