Ковид-19

Халдвар авч эмчлэгдэж байсан дөрвөн хүн эдгэрч, эмнэлгээс гарсан байна. Мөн өчигдөр Франкфуртын онгоцоор ирсэн зорчигчдын шинжилгээний хариу гарч, нэг тохиолдлоос халдвар илэрлээ. Ингэснээр манай улсад онош батлагдсан тохиолдлын тоо 289 боллоо.

Франкфурт-Улаанбаатарын онгоцоор ирсэн 266 зорчигчоос гадна тандалт судалгааны зорилгоор долоо, ажиглах байранд тусгаарлаж байгаа 17 зэрэг нийт 686 хүнээс сорьц аван шинжилгээнд хамруулсан байна. Нэг тохиолдлын хариу эерэг гарчээ. Батлагдсан тохиолдол нь Франкфурт-Улаанбаатарын онгоцоор ирсэн зорчигч юм. Мөн онош батлагдан ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байсан дөрвөн хүн эдгэрч өнөөдөр эмнэлгээс гарсан байна.  

ФРАНКФУРТ-УЛААНБААТАРЫН ОНГОЦООР ИРСЭН НЭГ ЗОРЧИГЧООС ХАЛДВАР ИЛЭРЧЭЭ

8-р сарын 3-наас эхлэн сургууль, цэцэрлэгийн бүртгэл албан ёсоор эхэлнэ. Хэрэв танхимын сургалтууд явагдаж эхэлбэл, халдвар хамгааллын нарийн дэглэмийг мөрдөн ажиллах ёстой. Энэ хүрээнд салбарууд яамдууд хамтарч зөвлөмж боловсруулж эхэлжээ.

Халдвар авсан 289 хүнээс 222 нь эдгэрч эмнэлгээс гараад байна. ХӨСҮТ-д одоо 62 хүн хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс таван хүний биеийн байдал хүндэвтэр байна. 

ФЭЙСБҮҮК ШУУД ҮЗЭХ