Ковид-19

Манай улсад онош батлагдсан тохиолдлын тоо нэмэгдээгүй. Өчигдөр шинжилгээнд хамрагдсан бүх хүний хариу сөрөг гарсан гэдгийг Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээллээ. Одоо ХӨСҮТ-д 66 хүн хэвтэн эмчлүүлж байна.

2020 оны 7-р сарын 15-нд Сөүл-Улаанбаатарын хоёр тусгай үүргийн онгоцоор ирсэн 439, тандалтын зорилгоор гурав, ачаа тээврийн 33 жолооч зэрэг өчигдөр нийт 520 хүнээс сорьц аван шинжилгээнд хамруулсан байна. Эдгээр иргэдийн хариу бүгд сөрөг гарчээ.

7-р сард манай улс нь нийт 3252 иргэнээ татан авсан. Тусгай үүргийн онгоц ирж байгаатай холбоотойгоор ЗӨСҮТ-өөс эцсийн ариутгал халдваргүйтлийн ажлыг зохион байгуулан ажиллаж байгаа. Тухайлбал, энэ сарын 24-30 ны хооронд ирсэн дөрвөн удаагийн онгоцонд халдвар тархах эрсдлээс сэргийлж, ариутгал хийжээ.

Манай улсад онош батлагдсан тохиолдлын тоо 291 болсон. Үүнээс 225 хүн эдгэрч эмнэлгээс гараад байна. Харин өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 66 хүн хэвтэн эмчлүүлж байна. Гурван хүний биеийн байдал хүндэвтэр, нэг хүнийх хүнд байгаа гэсэн юм. 

ФЭЙСБҮҮК ШУУД ҮЗЭХ