Ковид-19

ДЭМБ-аас Европын орнуудад коронавируст халдвар авах залуусын тоо эрчимтэй нэмэгдэж байгааг анхаарууллаа. ДЭМБ-ын Европ дахь бүс нутгийн захирал доктор Ханс Клюж Европын хэмжээнд 20-39 насны залуус коронавируст халдвар авах нь ихэссэн гэж мэдээллээ.

Үүнд, Франц, Герман Улсад илүү олон залуус халдвар авч байгаа бөгөөд залуус хүн хоорондын зай баримтлахгүй байгаа гэж мэдэгдсэн байна.

Тэрээр өөрөө хоёр охинтой гэдгээ хэлээд, залуус хоорондоо зайтай байх, гэрт байх дүрэм журмыг үл ойшоож байгааг маш сайн ойлгож байгаагаа хэлсэн юм. Ялангуяа Францын иргэд бие биетэйгээ уулзахдаа хацар болон гар дээр нь үнсдэг соёлтой. Гэхдээ цар тахлын улмаас энэ соёлыг хэрэгжүүлэхгүй байгаа ч,  залуусын хараа хяналт багасч байгаа тухай анхааруулжээ.