Ковид-19

Өчигдөр ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лаборатори, ЗӨСҮТ-ийн лабораторид нийт 611 хүний сорьцыг шинжилжээ. Бүгд сөрөг буюу коронавирус илрээгүй байна. 

Өнөөдрийн байдлаар манай улсад коронавирусний батлагдсан тохиолдол 293 бүртгэгдээд байна. Эдгээрээс 230 хүн эдгэрсэн бол одоогоор 63 хүн ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байна. Эмчлүүлж байгаа хүмүүсийн биeийн байдлыг үнэлбэл 59 нь хөнгөн, гурав нь хүндэвтэр, нэг нь хүнд байгаа юм байна.

ФЭЙСБҮҮК ШУУД ҮЗЭХ