Ковид-19

Өчигдөр улсын хэмжээнд нийт 595 хүний сорьцод шинжилжээ. Бүх хүний шинжилгээнд коронавирус илрээгүйг ХӨСҮТ-өөс мэдээллээ.  Одоогоор ХӨСҮТ-д нийт 33 хүн хэвтэн эмчлүүлж байна.

 

Долдугаар сарын 30-нд Сидней-Улаанбаатарын онгоцоор ирсэн 264 хүний шинжилгээ, долдугаар сарын 12,14-нд Кабул-Улаанбаатар онгоцоор Афганистанаас ирсэн 57 хүний шинжилгээ, долдугаар сарын 25-нд Кабул-Улаанбаатарын онгоцоор ирсэн 124 цэрэг дайчдын давтан шинжилгээ, тусгаарлан ажиглах байранд тусгаарлагдсан 18 хүний давтан шинжилгээ зэрэг нийт 595 хүнд шинжилгээ хийжээ.

ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар нийт 56 хүн эмчилгээ болон ажиглалт тандалтад тусгаарлагдаж байгаа юм байна.  Ажиглан тусгаарлагдаж байгаа нэг хүний биеийн байдал маш хүнд эрчимт эмчилгээний тасагт байгаа гэлээ. Энэ хүнд гурван удаагийн коронавирус илрүүлэх шинжилгээ хийхэд хариу сөрөг гарсан байна. Наймдугаар сарын 1-8-нийг хүртэл улсын хэмжээнд 3,713 хүн тандалт судалгаа, лабораторийн шинжилгээ хийжээ. Энэ долоо хоногт тусгай үүргийн дөрвөн онгоцыг хүлээж авсан. Өчигдрийн онгоцоор ирсэн хүмүүсийн шинжилгээг өнөөдөр авч байгааг ХӨСҮТ-өөс мэдээллээ. 

ФЭЙСБҮҮК ШУУД ҮЗЭХ