Ковид-19

Наймдугаар сарын 9-нд ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори болон Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид нийт 621 хүнд шинжилгээ хийхэд бүх шинжилгээ сөрөг гарлаа.  Эрдэмтдийн судалгаагаар нийт хүн амын 66 хувь нь вирусын эсрэг дархлаатай болсон үед халдврын 2 дахь давалгааг хохирол багатай давна гэсэн байна.

Өчигдрийн шинжилгээнд УБ-Франкфурт чиглэлийн онгоцоор ирсэн 260 хүн, Дархан-Уул аймаг, ХӨСҮТ, бусад ажиглах байранд ажиллаж байгаа эмч, эмнэлгийн 30 ажилтан, Токио-УБ чиглэлийн онгоцоор ирсэн 262 хүний давтан шинжилгээ Алтанбулагийн боомтоор орж ирж, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 36 иргэн болон ачаа тээврийн 16 хүний анхны шинжилгээнд коронавирус илрээгүй байна. 

ХҮН АМЫН 66 ХУВЬД КОРОНАВИРУСТ ХАЛДВАРЫН ДАРХЛАА ТОГТВОЛ ХОЁР ДАХЬ ДАВЛАГААГ ХОХИРОЛ БАГАТАЙ ДАВАН ГАРНА 

Монгол Улсад өнөөдрийн байдлаар коронавируст халдварын батлагдсан 293 тохиолдол байгаагаас 263 нь эдгэрсэн байна. Одоогоор ХӨСҮТ-д 30 хүн эмчлүүлж байгаа юм. Дэлхий дахинд ОХУ хамгийн эхний вакциныг 10 сараас эхлэн гаргаж хүн амаа дархлаажуулна гэх тайлбарыг өгөөд байгаа. Гэсэн ч ДЭМБ-аас 2021 оноос вакцин гарна гэж мэдэгдсэн. Европын улс орнуудад цар тахлын 2 дахь дахь давлагаа эхэлсэн гэж үзэж байгаа. Хэрэв хүн амын 60-аас илүү хувьд нь дархлаа суусан тохиолдолд 2 дахь давлагааг хохирол багатай даван туулж чадна гэж эрдэмтэд үзжээ.

Дэлхий дахинд халдвар эрчимтэй тархаж байгаа энэ үед иргэд өөрсдөө эрүүл мэнддээ анхаарч, дархлаагаа дэмжих шаардлагатай байгааг хэлж байна. Тэр ялангуяа томуугийн эрчимтэй дэгдэлт эхлэхээс өмнө дархлаагаа сайжруулах хэрэгтэйг санууллаа. Мөн улирлын томуугийн вакцинаа эрт авах хүсэлтээ өгчихсөн. Эхний ээлжийн тун есдүгээр сарын 15-наас ирнэ хэмээн Д.Нарангэрэл дарга мэдэгдпээ. 

ФЭЙСБҮҮК ШУУД ҮЗЭХ