Ковид-19

Дөрвөн хүнд коронавируст халдвар илэрлээ. Энэ сарын 11-нд  Прага-Улаанбаатарын онгоцоор ирсэн хоёр иргэн, мөн Алтанбулагийн боомтоор орж ирсэн хоёр хүнээс вирус илэрчээ. Ингэснээр манай улсад өнөөдрийн байдлаар нийт тохиолдлын тоо 297 болоод байна.

2020 оны наймдугаар сарын 12-нд ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лаборатири болон ЗӨСҮТ-ийн лабораторид нийт 487 хүнд шинжилгээ хийжээ. 483 хүнээс вирус илрээгүй. Дөрвөн хүнээс коронавирус илэрсэн байна. Халдвар авсан хүмүүс 20-73 насны хүмүүс байна.

Ингэснээр Монголд нийт албан ёсоор батлагдсан тохиолдол 297 болж байна. Үүнээс 269 хүнийг эмчилж эрүүлжүүлсэн. Одоогоор ХӨСҮТ-д 28 хүн эмчлэгдэж байна. ХӨСҮТ-д элэгний хатууралтай, хам бөөрний дутагдалтай хүн эмчлэгдэж байгаа талаар мэдээлж байсан. Энэ хүн наймдугаар сарын 12-нд нас баржээ.

Эрүүл мэндийн яамны 24 цагийн 119 дугаарт өчигдрийн байдлаар 167 дуудлага ирж, эмнэл зүйн зөвлөгөө авсан. Мөн 119 аппликейшнээр АНУ, Австрали, Англи Улсаас Монгол Улсын дөрвөн иргэн холбогдож, зөвлөгөө авсан. СЭМҮТ-ийн 1800-2000 дугаарт хоёр иргэн холбогдон сэтгэл зүйн зөвлөгөө авчээ.

ФЭЙСБҮҮК ШУУД ҮЗЭХ