Ковид-19

Өнөөдөр сөрөг өдөр. Улсын хэмжээнд нийт 462 хүнд коронавирусний шинжилгээ хийхэд бүх хариу сөрөг буюу коронавирус илэрсэнгүй. Монгол Улс өнөөдрийг хүртэл КОВИД-19 цар тахлыг дотооддоо алдаагүй цор ганц тусгаар улсаар нэрлэгдээд байна. Гаднаас зөөвөрлөгдсөн 297 тохиолдын 269-г нь эмчлээд байна.

Наймдугаар сарын 5-нд Сиатл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 253 хүний давтан шинжилгээ, наймдугаар сарын 6-нд Шинэ Дели-Улаанбаатарын онгоцоор ирсэн 165 хүний давтан шинжилгээ, эдгэрч гараад сувилалд тусгаарлагдаж байгаа 5 хүний шинжилгээ, Цэргийн төв эмнэлэгт тусгаарлалтад байгаа 9 хүний давтан шинжилгээ зэрэг нийт 462 хүний сорьцыг шинжилжээ. Шинжилгээг ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори болон Дархан-Уул аймгийн салбар лабораторид хийжээ.

Одоогоор ХӨСҮТ-д 28 хүн хэвтэн эмчлүүлж байна. 26 хүний биеийн байдал хөнгөн, хоёр хүний биеийн байдал хүндэвтэр байгаа гэлээ. Хүндэвтэр байгаа хоёр хүн  65-аас дээш насны, астма, чихрийн шижин өвчний хавсарсан эмгэгтэйгээр эмчлэгдэж байна юм. 

ФЭЙСБҮҮК ШУУД ҮЗЭХ