Ковид-19

Өнөөдөр 27, 28 настай хоёр энхийг сахиулагч эдгэрч эмнэлгээс гарсан байна. Эдгэрч эмнэлгээс гарсан 278 тохиолдлоос өнөөдрийн байдлаар сувилалд 39 хүн ажиглалтад байна. 

ХӨСҮТ болон Дархан-Уул аймаг дахь салбар лаборатори нийт 586 хүнд вирус судлалын шинжилгээ хийхэд халдвар илрээгүй. Үүнд Улаанбаатар-Сөүлийн чиглэлийн нислэгээр ирсэн 258, Прагын нислэгээр ирсэн 246 хүний давтан, ХӨСҮТ-д тусгаарлагсдан 3, УНТЭ-ээс тандалтын журмаар авсан нэг хүн, Сувиллын ажиглалтад байгаа 3 хүний давтан, 5 эмч ажилчин, тусгаарлах байранд тусгаарлагдсан 26 хүний давтан, Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 13 хүний давтан, Алтанбулаг боомтоор орж ирсэн 28 жолооч, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан нэг, төмөр замын 2 ажилтанд хийсэн шинжилгээнд коронавирусний халдвар илрээгүйг ХӨСҮТ-өөс мэдээллээ. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт халдвар авсан 20 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас хоёр нь хүндэвтэр байна.

Нийт батлагдсан 298 тохиолдол байгаагаас эдгэрсэн 278 хүн байна. Өнөөдрийн байдлаар сувилалд 49 хүн гэрийн ажиглалтад 14, тандалтын хугацаа дууссан 215 хүн байна. Мөн өнөөдөр өглөө тусгаарлалтад байсан жирэмсэн эх амаржжээ. 

 ФЭЙСБҮҮК ШУУД ҮЗЭХ