Ковид-19

Өнөөдөр ч мөн сөрөг өдөр байлаа. ХӨСҮТ хоёр, Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораториудад нийт 750 хүний сорьцод шинжилгээ хийхэд халдвар илэрсэнгүй. Мөн ХӨСҮТ-ийн тусгаарлах байранд 13 дахь хүүхэд мэндэлжээ.   

750 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд вирус илрээгүй байна. Үүнд Сөүл, Сидней, Франкфурт чиглэлийн тусгай үүргийн нислэгээр ирсэн иргэдийн давтан шинжилгээ, мөн тусгаарлагдсан, ажиглалтад байгаа иргэд болоод Орхон, Дархан-Уул аймагт тусгаарлагдаж байгаа иргэд, Алтанбулагийн боомтоор орж ирсэн 22 жолооч, нарын шинжилгээ багтаж байгаа юм.  Мөн 3 хүн эдгэрсэн сайн мэдээтэй байна.

А.АМБАСЭЛМАА: 750 ХҮНИЙ СОРЬЦОД ШИНЖИЛГЭЭ ХИЙХЭД ХАЛДВАР ИЛРЭЭГҮЙ

Энэ нь ХӨСҮТ-д мэндэлсэн 13 дахь хүүхэд юм. Эдгээр амаржсан ээжүүд бүгд коронавирусний халдваргүй байжээ. Тиймээс хүүхдүүд ямар нэгэн эрсдэлгүй ажиглалт тусгаарлалтад байгаа гэлээ.  Монгол Улс 1 сарын 8-ны өдрөөс хойш 18,644 хүнд тандалт судалгаа хийж онош батлагдсан 298 тохиолдлыг илрүүлэн 94.2 хувь буюу 281 хүнийг эмчилжээ.

Хяналт тандалтад орсон иргэд дунджаар 3-7 удаагийн давтан шинжилгээнд хамруулж халдваргүй нь батлагдсан тохиолдолд эмнэлгээс гаргадаг гэлээ. Мөн хүн амын дунд халдвар тархах эрсдлээс сэргийлэн лабораториудаас сорьц цуглуулан шинжилдэг. Ингэхэд коронавирус илрээгүй харин томуу томуу төст өвчний 2 төрлийн вириус илэрчээ. Амбулаторийн нийт үзлэгийн 2.1 хувийг томуу томуу төст өвчний үзлэг эзэлж байна. Энэ нь өмнөх  долоо хоногоос 0.2 хувиар буурсан үзүүлэлт юм. Гэсэн ч хичээл сургууль эхэлж байгаатай холбоотойгоор томуу томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх, хүүхдийнхээ дархлааг дэмжих, амны хаалт тогтмол зүүх, гараа сайтар угаах зэрэг дадлыг хэвшил болгохыг зөвлөлөө. 

ФЭЙСБҮҮК ШУУД ҮЗЭХ