Ковид-19

ХӨСҮТ-д ковид-19 халдвар авч эмчилгээ хийлгэж байсан хоёр хүн эдгэрч сувиллын ажиглалтад шилжсэн байна. 709 хүнд хийсэн шинжилгээний хариу бүгд сөрөг гарчээ. Сувиллын ажиглалтад өнөөдрийн байдлаар 28 хүн хянагдаж байна. 

ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр, Дархан-Уул аймаг дахь салбар лабораторид нийт 709 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь халдвар илрээгүй байна. Шинжилгээг энэ сарын 5-нд Сиатл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн 249 давтан, нэгэнд Шинэ Делигээс ирсэн 179 хүний давтан, Дархан-Уул аймаг тусгаарлагдсан 49 хүний давтан, 7-ны өдөр Замын-Үүд боомтоор орж ирсэн 99 хүний шинжилгээ, мөн 18-нд тус боомтоор ирсэн 105 хүн, тандалтын 6 хүн, Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн 19 жолоочид хийжээ. Өнөөдөр хоёр хүн эдгэрч сувиллын ажиглалтад шилжсэн байна.

Тусгаарлалтад 70 хүн шинээр нэмэгдсэн бол 281 хүн тусгаарлалтаас гарч өрхийн ажиглалтад шилжжээ. Өнөөдрийн байдлаар нийт 2770 хүн тусгаарлалтад байна. Эх орондоо ирж байгаа иргэдийг ангилан ялгалт хийж эрүүл мэндийн тусламж үйлчилгээ шаардлагатайг нь Цэргийн төв эмнэлэгт тусгаарлаж эмчилгээ хийж байгаа. Тус эмнэлэгт өнөөдрийн байдлаар 52 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн гурван хүний биеийн байдал хүндэвтэр эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байна.   

ФЭЙСБҮҮК ШУУД ҮЗЭХ