ДОРНЫ ЗУРХАЙ: /2022.09.09/ Наран ургах, шингэх 06:21-19:18

Зурхай

2022.09.09, БААСАН ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 14. НАМРЫН ТЭРГҮҮН ШАР БИЧ САР. ГУРВАН ХӨХ МЭНГЭТЭЙ ХӨХӨГЧИН ҮХЭР ӨДӨР

Аргын тооллын: 2022.09.09, Баасан гараг

Наран ургах шингэх: 06.21-19.18

Үс засуулбал: Эд мал арвидна

Барилдлага: Шид

Шүтэн барилдлага: Сансар

Тухайн өдөр хонь, бич, тахиа, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Эл өдөр аливаа үйлс сэтгэлчлэн бүтнэ. Шүтээн босгох, хот балгадыг барих, тариа тарих, худалдаа наймаа хийх, шид бүтээл үйлдэх тарни тоолох болон дэлгэрүүлэх үйл бүхнээ сайн болой, бурханы ёс ба тарни бүтээх, амраг нөхдийг хураахуйд сайн. Баруун чих хангинавал асрагдах, зүүн нь бол буян арвижих, нохой уливал гэрийн тэнгэр зайлсан, хэрээ гуаглавал эд агуурс олдох, тагнай загатнавал зочин ирэх, бие татвал гаслан болох, хөл татвал хувцас олдоно.