Ковид-19

Сүүлийн 24 цагийн нөхцөл байдлын мэдээгээр ХӨСҮТ болон Дархан-Уул аймаг дахь салбар лаборатори, ЗӨСҮТ-ийн вируслогийн лаборатори нийт 1011 хүнд коронавирус илрүүлэх шинжилгээг хийхэд бүгдэд нь халдвар илрээгүй. 

Шинжилгээг энэ сарын 4-нд Алтанбулаг боомтоор орж ирсэн 117 хүний давтан, 5-нд Сиатлын нислэгээр ирсэн 253 хүний давтан, Франкфуртаас ирсэн 189 хүний давтан, Прагын нислэгээр ирсэн 262 хүний давтанд, Орхон аймагт тусгаарлагдсан 70 хүн, ХӨСҮТ-д гурван хүн, тусгаарлах байрны 21 хүний давтан, гадагшаа явах хүсэлт гаргасан 50 хүнд, мөн 28 эмч ажилчдад, Алтанбулаг боомтоор орж ирсэн 18 тээврийн жолоочид хийжээ. Манай улсад халдварын батлагдсан тохиолдол нийт 298. Үүнээс 289 хүнийг эмчилж эдгээгээд байна.

 

Тусгаарлалтад 20 хүн шинээр орсон бол 8 хүн гарч өрхийн тусгаарлалтад шилжсэн байна. Өнөөдрийн байдлаар 3574 хүн ажиглалт, хяналтад байна. Цэргийн төв эмнэлэгт эмнэлгийн тусламж үйлчилгээ шаардлагатай 55 хүн байгаагаас гурван хүний биеийн байдал хүндэвтэр. Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байна. Шуурхай 119 дугаарын утсанд 108 дуудлага ирж, цар тахлын эмнэлзүй, шинж тэмдгийн талаар зөвлөгөө мэдээлэл авсан бол апп-д БНСУ болон АНУ-аас манай улсын хоёр иргэн холбогдож зөвлөмж авчээ. Манай улсын хувьд хамгийн үнэн зөв, бодитой мэдээлэл улс орны тоонд багтжээ. 

ФЭЙСБҮҮК ШУУД ҮЗЭХ