Ковид-19

1-р сараас хойш тархсан коронавирусийн халдварын тохиолдол дэлхийн 212 улс оронд бүртгэгдээд байна. Зарим улсад дотоодын халдвар дэгдээгүй ч, гаднаас ирсэн иргэдээс халдвар бүртгэгдсэн байгаа юм.

ДЭМБ-ын зүгээс аль ч улс орны иргэн халдвар авсан нь батлагдсан газраа эмчилгээнд орох эрхтэйг мэдэгдсэн. Харин 10 гаруй улсад гаднаас зөөвөрлөгдөн ирсэн халдварын тохиолдол ч бүртгэгдээгүй юм. Үүнд:

1.       Кирибати

2.       Маршаллын арлууд

3.       Микронеси

4.       Науру

5.       Умард Солонгос

6.       Палау

7.       Самоа

8.       Соломоны арлууд

9.       Тонга

10.   Туркменистан

11.   Тувалу

12.   Вануату улсууд багтаж байна.