Ковид-19

Манай улсад сүүлийн гурав хоногт коронавируст халварын нэг ч тохиолдол бүртгэгдсэнгүй, найдвартай хамгаалсан хэвээр байна. Зөөвөрлөгдсөн халдвар буюу гадаадаас ирсэн нийт 310 хүнээс ковид-19 илэрсний 296 хүнийг бүрэн эмчиллээ. Өнөөдрийн байдлаар халдвартай 14 хүний эмчилгээ үргэлжилж байна.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 3600 хүн ажиглалтад  байна. Тусгаарлах байранд шинээр 365 хүн орж 652 хүн гэрийн ажиглалт руу шилжжээ. ЭМЯ-ны 24 цагийн 119 шуурхай утсанд  сүүлийн гурав хоногийн хугацаанд нийт   98 дуудлага ирж коронавируст халдварын талаарх эмнэлзүйн зөвлөгөө авчээ. Өчигдөр ХӨСҮТ-ийн нийт лабораторид 421 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна.

Өнөөдрийн байдлаар нийт батлагдсан 310 тохиолдол байна. Тэдгээрээс 296 нь эдгээд байна. Эдгэсэн хүмүүсийн 16 нь сувилалд, 25 нь гэрийн ажиглалтад байна. Сүүлийн гурав хоногт нийт 1726 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй гэлээ. 

ФЭЙСБҮҮК ШУУД ҮЗЭХ