Ковид-19

Америкийн ерөнхийлөгч Трампын засаг захиргаан доор явагдаж байгаа Модерна, Пфизер, Астразенека гэсэн гурван эм үйлдвэрлэл, биотехнологийн компаниуд коронавирусний эсрэг вакцин гарган авах гуравдугаар шатны туршилтаа эхлүүлээд байна. Үүний араас эм үйлдвэрлэлийн Жонсон ба Жонсон компани сүүлийн шатны туршилтаа эхлүүлж байгаагаа албан ёсоор мэдээллээ.

Тус компани Америк болон бусад орны гээд нийт 215 бүс нутгийн 60 мянган насанд хүрэгч дээр хамгийн сүүлийн шатны туршилтаа явуулах гэж байна. Онцгой байдлын үед ашиглах нэн шаардлагатай вакцины багцыг ирэх оны эхээр авах боломжтой гэж тус компанийн зүгээс мэдээллээ.