Ковид-19

Өнгөрсөн 48 цагийн хугацаанд манай улс 620 хүнд коронавируст халдварын шинжилгээ хийсэн байна. Бүх хариу сөрөг буюу тахал илрээгүйг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Коронавируст халдварыг хамгаалсан шигээ томуу болон томуу төст өвчнөөс сэргийлэх вакцинжуулалт удахгүй эхлэх гэж байгааг онцоллоо. Ирэх сарын нэгний өдрөөс эхлэн тав хүртэлх насны хүүхдүүдийг хамруулах юм.

Сайн мэдээ нь өнөөдөр Нурсултан-Улаанбаатар тусгай үүргийн онгоцоор ирсэн 58 настай эмэгтэй эдгэрч дараагийн шат руу шилжлээ.

ФЭЙСБҮҮК ШУУД ҮЗЭХ