Шар мэдээ

Япон Улс бол жүдо бөхийн үүссэн газар. Тулааны урлаг байсан жүдо нь спорт болон хөгжиж өнөөдөр дэлхийн нийтийн шимтэн үздэг бөхийн барилдаан болон хувирчээ. Япон улс ч өнөөдөр жүдогоор дэлхийд тэргүүлэгчид. Тэгвэл Токио хотын удирдлага ирэх 2020 оны олимпоор Монголын жүдочдийг үзэх хамгийн их хүсэлтэй байгаа гэнэ. Дэлхийд хүчтэй өрсөлдөгчийн тоонд багтдаг Монгол тамирчид олимпийн дэвжээг чичрүүлэх байхаа хэмээн хэлсэн сурагтай. Ялангуяа Япон, Монгол жүдочдийн халз барилдаан олон гараасай хэмээн залбирч суугаа гэнэ.