Шар мэдээ

Токиогийн олимпийн наадмаар жуулчдад Тоёото компанийн үйлдвэрлэсэн такси үйлчлэх гэнэ. Шинээр үйлдвэрлэсэн энэхүү такси нь цахилгаан хөдөлгүүртэйгээс гадна зай хэмжээ бага эзэлдэг байхаар бодолцсон гэнэ. Гаднаас харахад жижиг хэмжээтэй дотроо ямар ч ачаа тээш хийж болохоос гадна арын суудалд гурван хүн хангалттай багтах гэнэ. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тусгайлсан суудалтай үйлдвэрлэжээ. Япон улс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьдрах орчинг хамгийн сайн бэлддэг газар. Энэ орны парламентын гишүүд дотор ч хөгжлийн бэрхшээлтэй иргэд сонгогдон ажилладаг гэнэ. Тэр ч утгаараа нийгмийн тэгш байдалд онцгой анхаардагаа харуулах зорилгоор шинэ такси үйлдвэрлэсэн сурагтай.