ДОРНЫ ЗУРХАЙ: /2021.05.10/ Наран ургах, шингэх 5:20-20:17

Зурхай
2021.05.10, ДАВАА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 29. ХАВРЫН АДАГ ХАР ЛУУ САР. ДӨРВӨН НОГООН МЭНГЭТЭЙ ШАР МОРЬ ӨДӨР
Аргын тооллын: 2021.05.10, Даваа гараг
Наран ургах шингэх: 05:20-20:17
Үс засуулбал: Сүлд тэнэж одно
Барилдлага: Үл зохилдох
Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй
Тухайн өдөр нохой, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Эл өдөр андгай тангаргаас няцах, дайсныг номхруулах үйлд сайн. /муу найз нөхрөөс холдож салахад ээлтэй өдөр/, үсэг зурхайд суралцах, бэрийн болон буяны үйл, дайсныг дарахад сайн. Зүүн нүд татвал үзэсгэлэн болох, баруун нүд татвал үйл өчүүхэн бүтэх, баруун чих хангинавал гоо болох, зүүн чих хангинавал сайн. Нохой уливал хааны хэрэг болох, хэрээ дуугарвал өөрийн цусыг үзэх, тагнай загатнавал гэрт үзэсгэлэн болох, бүх бие татвал эд алдах, хөлийн мах татвал сайн гэдэг.