Эдийн засаг

Монгол Улс олон улсын мөнгө угаахтэй тэмцэх санхүүгийн фатф байгууллагын саарал жагсаалтад орох эрсдэл өндөр байна. Хэрвээ энэ жагсаалтад багтвал Монгол улсын эдийн засаг дэлхийгээс таслагдана гэсэн үг. Өчигдөр Улсын их хурлын дарга Монголбанкны төлөөллөөс эхлээд хуулийн салбарын дарга нарыг шуурхай цуглуулан үүрэг даалгавар өгчээ. Харин өнөөдрөөс холбогдох хууль тогтоомжийг Улсын их хурал баталж эхэллээ. Тэгвэл саарал жагсаалтад багтах эрсдэл ойрхон ирж гурван банкнаас бусад банкны гадаад гүйлгээ хаагдсан байгааг гишүүд хэлж байна.  

Манай улсад зэвсэгт мөргөлдөөн, гэмт халдлага,  терроризмыг санхүүжүүлэх гэмт хэргүүд гардаггүй ч мөнгө угаасан байж болзошгүй санхүүгийн томоохон хэргүүд олон гардаг. Хамгийн гол нь өндөр дүнтэй томоохон гэмт хэргүүдийг илрүүлдэг ч өнөөдрийн байдлаар нэг ч хэрэгт хариуцлага хүлээлгэж хохирол барагдуулах ажлыг хийж байгаагүй байна. Энэ нь олон улсын санхүүгийн саарал жагсаалтад багтах эрсдэл үүсгэсэн гол шалтгаан гэдгийг Сангийг сайд хэллээ. Үүнээс гадна банк санхүүгийн байгууллагууд өөрийн хөрөнгийг нэмэгдүүлж чадахгүй байгаагаас гадна өнөөдрийн байдлаар гурван банкнаас бусад арилжааны бүх банк гадаад гүйлгээгээ хаалгасан байна. 

Энэ сарын 15-ны өдөр Парис хотод мөнгө угаах гэмт хэргийн эсрэг тэмцдэг олон улсын байгууллагын хурал болно. Тус хурлаар манай улсыг саарал жагсаалтад багтаах эсэхийг хэлэлцэнэ. Өнөөдрийн байдлаар санхүүгийн саарал жагсаалтад багтах эрсдэл өндөр байгаа тул холбогдох хууль  тогтоомжоо нэн даруй өөрчлөх арга хэмжээг УИХ авлаа. Гэвч УИХ-ын эдийн засгийн байнгын хорооны дарга энэ асуудлыг хэт дэвэргэж байна гэж хэлссэн нь зарим гишүүдийн шүүмжлэлийг дагуулсан юм.

Хэрвээ манай улс олон улсын санхүүгийн саарал жагсаалтад орвол олон улсын байгууллагууд манай улстай хамтран ажиллах дэмжлэх үзүүлэхээс татгалзаж эхэлнэ. Үүнээс гадна гадаадын харилцагч банкууд харилцаагаа таслаж гадаад худалдаа хөрөнгө оруулалтын хэмжээ буурах юм. Мөн иргэд гадаад картаар гүйлгээ хийх боломжгүй болж гадаад гүйлгээний шилжүүлэг хийхэд хүндрэл үүсэх эрсдэлтэй. Улмаар улсын эдийн засаг агшиж ард түмний амьдрал доройтох хүнд нөхцөл үүсэх юм.