Эдийн засаг

Монгол улсын үндэсний статистикийн хороо сар бүр нийгэм эдийн засгийн үзүүлэлт танилцуулдаг уламжлалтай. Өнөөдөр ээлжит тоон мэдээллийг олон нийтэд хүргэлээ. Өнгөрсөн 9 сарын хугацаанд манай улсад 58 мянган шинэ иргэн мэндэлжээ. Харин улсын хилээр 9 сарын хугацаанд 4.7 сая иргэн нэвтэрснийг стастик харууллаа.   

Улсын хэмжээнд 2019 оны эхний 9 сард 58.1 мянган эх амаржиж, 58.5 мянган хүүхэд төрүүлсэн нь өмнөх мөн үеэс амаржсан эх 488, амьд төрсөн хүүхэд 563-рр нэмэгдсэн байна. Харин 9-р сард 6541 эх амаржиж, 6597 хүүхэд төрүүлсэн нь өмнөх сараас амаржсан эх 39-өөр амьд төрсөн хүүхэд 23-аар буурчээ. Харин нялхсын энэдэгдэл буурчээ.

Эдийн засгийн салбарт хэд хэдэн эерэг дүн гарсныг Үндэсний статистикийн хорооноос онцоллоо. Тухайлбал Монгол Улс 2019 оны эхний 9 сард дэлхийн 145 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт эргэлт 10.5 тэрбум  ам долларт хүрчээ. Экспорт өмнөх лны мөн үеэс 663.3 сая ам доллараар өссөн. Ийнхүү өсөхөд нөлөөлсөн гол хүчин зүйл нь чулуун нүүрсний экспорттой холбоотой гэсэн юм. Аялал жуулчлалын салбарт мөн эерэг дүн гарсан байна. Энэ оны эхний 9 сарын байдлаар 525.6 мянган гадны иргэн манай улсын хилээр нэвтэрч өмнөх оны мөн үеэс өсссөн дүн гарчээ.

10-р сарын 1-ний байдлаар нийт 124.4 мянган тонн үр тариа, 38.5 мянган тонн төмс, 59.4 мянган тонн хүсний ногоо, 781.3 мянган тонн хадлан хураан авсан байна. Харин хэрэглээний бараа үйлчилгээний үнэ өмнөх сарыхаас өөрчлөлтгүй гарчээ.

ФЭЙСБҮҮК ШУУД