Эдийн засаг

Тансаг хэрэглээний эд зүйлс үйлдвэрлэгч LVMH групп Америкийн гоёлын эд зүйлс үйлдвэрлэгч Tiffany компанийг 16,2 тэрбум доллар төлж худалдан авахаар болжээ. 

Ингэснээр Louis Vuitton брендээрээ алдартай групп тансаг хэрэглэл, тэр дундаа үнэт эдлэлийн зах зээл дэх байр сууриа бэхжүүлэх нь гарцаагүй юм. Францын холдинг тансаг зэрэглэлийн үнэт эдлэл, цаг үйлдвэрлэгч дэлхийд алдартай брэндүүдтэй хамтарч ажиллахаас гадна Dom Perignon, Moet & Chandon зэрэг алкоголь үйлдвэрлэгчидтэй хамтардаг юм.

LVMH группийг Европын хамгийн баян эрхэм болох Бернар Арно тэргүүлэн ажилладаг. Bloomberg агентлаг түүний өв хөрөнгийг 100 тэрбум доллар гэж үнэлдэг байна. LVMH групп Америкийн Tiffany компанийг худалдан авах үйл явц 2020 оны дундуур дуусч, 1837 онд Нью Йорк хотноо байгуулагдсан нэртэй бренд шинэ эзэдтэй болох нь ээ.