Цар тахлын нөхцөл байдал амаргүй байгаа учраас одоогийн байгаа аюулын улбар шар түвшинг үргэлжлүүлэх нь зүйтэй гэж засгийн газар үзсэн байна.
Ингэснээр өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг 12 сарын 31-ний өдөр хүртэл суналаа. Энэ хугацаанд Чингис хаан нисэх онгоцны буудлаас бусад боомт, улсын хилээр иргэдийг нэвтрүүлэхгүй байхаар тогтож байна.