Эдийн засаг

2019 оны эхний 11 сарын байдлаар улсын төсөвт 2.4 их наяд төгрөгийн татвар хураамж хэлбрээр орлого татан төвлөрүүлсэн байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 518.6 тэрбум төгрөг буюу 26.7 хувиар өсчээ.

Энэ оны эхний 11 сарын байдлаар уул уурхайн салбар улсын төсөвт 2.4 их наяд төгрөг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлсэн байна. Үүнээс,

  • алт 112.5 тэрбум төгрөг
  • цайр  65.2 тэрбум төгрөг,
  • төмөр 24.5 тэрбум төгрөг,
  • жонш 29.9 тэрбум төгрөг,
  • бусад  69.5 тэрбум төгрөг байгаа юм. Улсын төсөвт оруулсан орлого өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 518.6 тэрбум төгрөг буюу 26.7 хувиар өсчээ. Мөн салбарын экспорт 7.1 тэрбум ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлээс 574.8 сая ам.доллараар буюу 8.9 хувиар өссөн байна.

Харин Төмрийн хүдэр, чулуун нүүрс, зэсийн баяжмал, цайрын баяжмал, жонш, молибдений баяжмал, боловсруулаагүй нефть зэрэг уул уурхайн бүтээгдэхүүн нь эрдэс бүтээгдэхүүн нийт экспортын 83.0 хувийг эзэлжээ. Өнөөдрийн байдлаар 2800 гаруй хайгуул ашиглалтын тусгай зөвшөөрөл байна. Харин шинээр хайгуулын болон ашиглалтын зөвшөөрөл олгогдоогүйг салбарын сайд хэлж байна.