https://www.dbm.mn/

Эдийн засаг

Монгол улс томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, хөгжлийн зээл олгох үүднээс Хөгжлийн банк байгуулсан. Гэвч эндээс зээл авсан аж ахуй нэгж компаниуд зээлээ эргэн төлөөгүйгээс эхнээсээ хэрэг үүсгээд байна. Монлаа, Эрэл зэрэг томоохон долоон компанийг ч нэрлээд байгаа юм. Тэгвэл Хөгжлийн банк ирэх жил зээлсэн мөнгөө буцаан авна гэдгийг онцолж байна. Өндөр үнийн дүнтэй зээлдэгч нарын хэрэг шүүхэд шилжсэн байгааг ч хэллээ. 

Капитал банк, Монгол драй милк, Эрэл, Хөтөл зэрэг нэр бүхий томоохон компаниудын  зээлтэй холбоотой асуудал прокурорын байгууллагад шилжжээ. Мөн Шүүхийн шатанд шилжсэн 14 зээл буюу нийт 11.4 тэрбум төгрөгийн зээлтэй 6 зээлдэгчийн асуудалд шүүхийн шийдвэр гарсан гэдгийг Монгол улсын хөгжлийн банкны захирал хэллээ.

Нийт зээлийн 46.7 хувийг  ам долларын зээл,  35.8 хувийг төгрөгийг зээл эзэлж байна. Мөн зарим нэр бүхий  байгууллагуудын компанийн үнэлгээ зөрүүтэй байгаа асуудал үүссэн учир Монгол улсын хөгжлийн банкны зүгээс барьцаа хөрөнгөөр нь зээлийг хангуулах бодлого барьж байгааг хэллээ. Дотоодын хэмжээнд төгрөгөөр орлого олдог байгууллагууд валютаар зээл авсан. Монгол улсын хөгжлийн банкнаас эрсдлийн бодлогоо шинэчлэлт оруулсан нь  валютаар зээл авсан дотоодын компаниуд нилээд хэмжээний эрсдэлд хүлээх магадлалтай байгааг хэллээ. Шүүхийн шатанд явж байгаа эдгээр зээлүүдийн хувьд цаг хугацаа ихээхэн орох тул  2020 он гэхэд эхний үр дүн гарна гэж байна.

Монгол улсын хөгжлийн банк нь 2019 оны эхний 11 сарын байдлаар төсөл хөтөлбөрүүдэд нийт 620.1 тэр бум төгрөгийг зээл олгожээ. Цаашид Хөгжлийн банкнаас ирэх онд уул уурхайн бус эдийн засгийн үр өгөөжтэй экспортод гарах боломжтой төсөл хөтөлбөрүүдийг дэмжиж ажиллана гэдгийг онцоллоо. Тухайлбал ноолуур, хөтөлбөрийн хүрээнд зах зээл дэх ноолуурыг дотоодын аж ахуй нэгжүүд худалдан авах эргэлтийгн хөрөнгийг үе шаттай шийдэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгоход чиглэсэн технологийн хөрөнгө оруулалт руу илүү чиглэж ажиллана гэлээ.