Эдийн засаг

2020 оны нэгдүгээр сарын нэгнээс эхлэн нийгмийн даатгалын багц хуулинд өөрчлөлт орсон. Энэ асуудалтай холбоотойгоор Нийгмийн даатгалын ерөнхий газраас өнөөдөр мэдээлэл өглөө. Өөрчлөлт орсон хуулиудаас онцолбол: малчид болон хувиараа хөдөлмөр эрхлэгчид тэтгэврийн даатгалын шимтгэлээ нэг удаа нөхөн төлөх боломжтой боллоо. Мөн хүүхдээ асрах чөлөөтэй байгаа эхийн шимтгэл төлөлт тасрахгүй байх нөхцөл бүрдсэн, зарим иргэдийн тэтгэвэр 50 мянган төгрөгөөр нэмэгдэх зэрэг багц хуулинд 10 өөрчлөлт хийсэн байна.

Үүнд: 

  • Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгид тэтгэврийн даатгалын шимтгэлээ нэг удаа нөхөн төлөх боломжтой
  • Хоёрдугаар сараас нийт иргэдийн тэтгэвэрийн хэмжээг нэмэгдүүлнэ
  • Зарим иргэлийн тэтгэврийг 50 мянган төгрөгөөр нэмэгдүүлнэ
  • Тэтгэврийг дараалсан 7 жилийн дундаж цалингаас тогтооно
  • Төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхдийн тоогоор нэг жил 6 сар нэмж тооцно
  • Хүүхдээ асрах чөлөөтэй байгаа эхийн шимтгэл төлөлт тасрахгүй байх нөхцөл бүрдсэн
  • Сайн дурын даатгуулагч эхийн жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг 100 хувиар тооцоуж олгоно
  • Албан журмын даатгуулагч эх хүүхэд төрүүлэх бүртээ тэтгэмж авна

зэрэг өөрчлөлтүүд нийгмийн даатгалын багц хуулинд орсон байна.

САЙН ДУРЫН ДААТГУУЛАГЧИЙН ТӨЛӨХ ШИМТГЭЛИЙН ДООД ХЭМЖЭЭ 56700 ТӨГРӨГ

Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчид тэтгэврийн даатгалын шимтгэлдээ нэг удаа нөхөн төлөх боломжтой боллоо. Тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хууль энэ оны 1 сарын нэгний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Тэтгэврийн даатгалын шимтгэлд 15-60 настай Монгол улсын иргэнд хамаарах ба шимтгэл нөхөн төлөх хугацаанд иргэний суралцсан хугацаа, хорих ял эдэлсэн хугацаа, өндөр насны тэтгвэр авсан хугацаа хамаарахгүй гэж заажээ.

Уг хуулийн үйлчлэлд 88.1 мянган малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчид хамрагдана гэлээ. Мөн энэ онд 34.8 мянган иргэн шинээр өндөр настны тэтгэвэр авах тооцоо судалгаа гарчээ. Түүнчлэн нийгмийн даатгалын сангаас олох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль болон цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн дагуу тэтгэвэр тогтоолгон авч байгаа нийт тэтгэвэр авагчдын тэтгэврийн хэмжээ эрх 2-р сараас 8 орчим хувиар нэмэгдэх зохицуулалт хийгдсэн байна. Үүнд нийт энэ онд 150.6 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн байна. Мөн тэтгэврийг дараалсан 7 жилийн дундаж цалингаас тогтоох өөрчлөлт хийгджээ. Энэхүү хуулийн зохицуулалт нь үе шаттайгаар хэрэгжих бөгөөд 2020 оноос эхлэн тэтгэвэр тогтоолгох иргэнд хамаарагдана.

Хуулийн хэрэгжилтийг хангахаар салбар яамд, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар ажиллаж байна. Мөн сайн дурын даатгуулагчийн гэрээний хугацаа дууссан тохиолдол дараагийн сардаа багтаан шимтгэлээ төлж, уг шимтгэл даатгалын санд орсон бол анх гэрээ байгуулсан хугацааг нэг удаа сунгаж тооцох юм. Ингэснээр заавал хэлтэст биеэр ирэх шаардлагагүй болж байгаа гэлээ.

ФЭЙСБҮҮК ШУУД