Копенгаген хотод дэлхийн хамгийн эртний парк Тиволи дахин үүд хаалгаа нээжээ

Энтертэйнмент

Данийн нийслэл Копенгаген хотод дэлхийн хамгийн эртний парк болох алдарт Тиволи цэцэрлэгт хүрээлэн дахин үүд хаалгаа нээжээ. Удахгүй болох Зул сар, шинэ жилийн баярын өмнө Тиволи парк нээгдсэн байна. 

Тиволи цэцэрлэгт хүрээлэнд бараг мянгаад гацуур мод байрлуулан, зул сар шинэ жилийн баярт зориулан чимэглэжээ. Тэдгээр гацуур модыг чимэглэхэд 70 мянган ширхэг тоглоом, 3,5 км гэрлэн чимэглэл орсон байна. Европын бусад улс орнуудтай харьцуулахад Данид цар тахлын нөхцөл байдал хяналтад байгаа учраас ямар нэгэн локдаун, хязгаарлалтын арга хэмжээ аваагүй байгаа юм.

Гэсэн ч Тиволийн алдар цэцэрлэгт хүрээлэнд вакцины паспорттай хүмүүсийг нэвтрүүлж байна. Копенгагены Тиволийн цэцэрлэгт хүрээлэн 1843 онд анх үүд хаалгаа нээж байжээ. Чухам энэ паркаар зугаалж байхдаа Уолт Дисней алдарт Дисней паркаа нээх санаагаа олж байсан юм.