Эдийн засаг

Улсын их хурлын байнгын хороод намрын чуулганы ажлаа тайлагнаж эхэлсэн. Өнөөдөр эдийн засгийн байнгын хороо хэвлэлийн бага хурал хийлээ. Өнгөрсөн хугацаанд 20 удаа хуралдаж 42 асуудал хэлэлцсэн байна. Оюун толгойн гэрээний хэрэгжилтийг дахин шалгаснаас гадна FATF олон улсын байгууллагын саарал жагсаалтаас гарах асуудалд гол анхаарлаа хандуулжээ.

2015 онд Оюутолгойн орд газарт ТЭЗҮ хийхэд цэвэр зэс 31.4 сая тонн, Алт 1200 тонн байгааг тогтоосон. Мөн УИХ-ын гишүүн Баделхан Оюу Толгой бол дэлхийн хамгийн том орд газруудын нэг. Үүний дор Нью-Йорк хоттой тэнцэх хэмжээний том алт бий гэж хэлж байсан удаатай. Бид ийм хэмжээний байгалийн баялагтай ч ашиг хүртхээс илүү өр бий болгож байгаа учраас гэрээг эргэн харах тухай асуудал яригдаж эхэлсэн. Энэ хүрээнд Оюу Толгой ордын ашиглалтад Монгол улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолыг Эдийн засгийн байнгын хороо нь  эрхлэх асуудлын хүрээнд хэлэлцсэн.

ЭДИЙН ЗАСГИЙН БАЙНГЫН ХОРОО АЖЛАА ТАЙЛАГНАЛАА 

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж санал хүсэл, дүгнэлтийг   бусад байнгын хороонд хүргүүлж ажилласан. Мөн НӨАТ-ын буцаан олголтыг хувь хэмжээг нэмэгдүүлэх чиглэлээр хуулийн төсөл боловсруулж, хаврын чуулганы үеэр хэлэлцүүлэхээр болжээ.

2019 оны намрын чуулганы хугацаанд 3 хуулийн төсөл, 33 санал дүгнэлт, 46 зарчмын зөрүүтэй томьёолол бэлтгэн чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлэжээ.