Эдийн засаг

Монгол Улсын иргэн бүр 1,072 ширхэг хувьцаа эзэмшиж байгаа. Ноогдол ашиг тараах ажил ирэх 5-р сард эхлэх гэж байна. Энэ их мөнгийг зүгээр тараахын оронд сургууль, цэцэрлэг барь гэдэг санал гарч эхэлсэн. Иргэдийн эзэмшиж байгаа хувьцааны ноогдол ашгийг засгийн газар, эсвэл аль нэг компанин иргэн дур мэдэн шийдэх боломжгүй. Хэрвээ тийм хүсэлтэй байгаа бол өөрийн авах ноогдол ашгаа энэ ажилд хандивлаж болно гэдгийг Эрдэнэс Таван Толгой компанийн захирал Б.Ганхуяг онцоллоо.

3 сарын 15-наас нүүрс экпортлох ажлыг өндөр ариутгал доор хийнэ. Мөн 1072 хувьцааны ноогдол ашиг авах иргэд онлайнаар бүртгэл хийлгэх боломжтой. 158989 дугаар руу регистрийн дугаараа мессеж явуулж, хувьцаа, дансны мэдээллээ шалгах боломжтой. Дэлгэрээгүй мэдээллийг Цаг хөтөлбөрөөс аваарай.

1072 хувьцааны ноогдол ашгийг 2020 оны 5 сарын 1-нээс хойш авч эхэлнэ. Ингэхдээ брокерийн компаниар дамжуулан, өөрийн ашигладаг дансаараа авах юм байна.

ФЭЙСБҮҮК ШУУД ҮЗЭХ