Эдийн засаг

Өнгөрсөн оны 12-р сард Олон Улсын санхүүгийн хориг арга хэмжээний байгууллага буюу “ФАТФ”-аас Монгол Улсыг стратегийн дутагдалтай, ФАТФ-аас гаргасан зөвлөмжийг хэрэгжүүлдэггүй орны тоонд оруулсан. Ингэж саарал жагсаалтад орсны дараа Монгол Улс зургаан үүрэг хүлээсэн. Үүний хоёрыг нь Санхүүгийн Зохицуулах хороо хариуцан гүйцэтгэсэн. Хамгийн түрүүнд хууль эрх зүйн зохицуулалтыг хийжээ. Үл хөдлөх хөрөнгийн зуучлал, алт, үнэт эдлэлийн арилжаа эрхлэгчийг зохицуулалтандаа бүрэн оруулсан гэдгийг Санхүүгийн зохицуулах хорооноос мэдэгдлээ.

Нэгдүгээрт, 2020 оны нэгдүгээр сард УИХ-ын чуулганаар Зөрчлийн тухай хуульд тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа эрхэлбэл иргэнийг гурван сая төгрөгөөр торгодог байсныг дөрвөн сая, хуулийн этгээдийг 30 сая байсныг 40 сая болгон нэмэлт өөрчлөлт оруулсан. Энэ нь олон улсаас тавьж байгаа шаардлагыг хангасан байна.

Хоёрдугаарт, Монгол Улсын төр санхүүгийн салбарыг харьцангуй сайн зохицуулж байгаа ч санхүүгийн бус үйлчилгээ үзүүлэгчдийг зохицуулж чадахгүй байна гэж дүгнэсэн. 2019 онд Терроризмын эсрэг хууль батлагдсан. Үүнийг дагаад төрийн зохицуулалтад байгаагүй үл хөдлөх хөрөнгө, алт мөнгө металтай холбоотой салбарын зохицуулалтыг СЗХ-ны зохицуулалтад хамруулжээ.

СХЗ-оос хяналт шалгалт ,зохицуулалтын албаны дарга Б. Долгорсүрэн хэлэхдээ:

Бидэнд хүлээлт байна. Есдүгээр сард ОУ-ын шинжээчид ирж Монгол Улс саарал жагсаалтаас гарах нөхцөл байдлыг газар дээр нь ирж үзнэ. Бид  хийсэн ажлаа тайлагнаад 2020 оны аравдугаар сард шалгуулж, саарал жагсаалтаасаа гарах хүсэлтээ өгсөн. Манай улс бас саарал жагсаалтаас хурдан гарч байгаа гэдгээрээ сайшаагдаж байна”

хэмээсэн юм.