Эдийн засаг

Ковид-19 цар тахлын нөхцөл байдлаас үүдэлтэй улсын төсвийн алдагдал урьд өмнөх жилүүдээс эрс нэмэгдэж түүхэн дээд хэмжээндээ хүрсэн. Тиймээс улсын төсвөө тодотгож алдагдлыг оны эцэс гэхэд 3.8 их наяд байхаар төсөл боловсруулсан юм.

Тэгвэл тэвчиж болох зардлуудыг танаж байгаа ч сургууль, цэцэрлэг, эмнэлэг гээд нэн шаардлагатай бүтээн байгуулалтын зардлыг төдийлөн хасахгүйг сангийн сайд хэлсэн. Энэ хичээлийн жилд 2 настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулахгүй байх нь зүйтэй гэх шийдвэр гарсан. Тиймээс 2 настнуудаа хэрхэн эцэг эхчүүд ажлаа яаж хийх вэ гэдэг асуудал тулгамдаж эхлэсэн юм. Гэтэл төрөөс санхүүждэг хүүхэд харах үйлчилгээний зардал дууссан. Тэгвэл төсвийн тодотголоор хүүхэд харах үйлчилгээний төсвийг нэмэхийг байнгын хороогоор дэмжлээ

2020 ОНЫ УЛСЫН ТӨСӨВТ ТОДОТГОЛ ХИЙХ АСУУДЛЫГ УИХ-ЫН БАЙНГЫН ХОРООДЫН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЛЭЭ

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаанаар төсвийн тодотголын асуудлыг хэлэлцэхдээ хүүхэд харах үйлчилгээнд нэн шаардлагатай 2.5 тэрбум төгрөгийг тусгахыг гишүүд ийнхүү дэмжсэн юм. Уг зардлыг гаргахдаа салбарын сайдын багцаас танахаар болж байна.

Хоёр настнуудыг цэцэрлэгт хамруулахгүй болсноос үүдэн 77 мянган хүүхэд гэртээ үүлдэх шаардлага үүссэн. Улсын төсвийн тодотголоор хүүхэд харах үйлчилгээний төсвийг 2.5 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлснээр энэ оныг дуустал уг үйлчилгээ тасалдахгүй хүрэх боломжтой болох юм. Харин ирэх онд хүүхэд харах үйлчилгээг санхүүжүүлэх эсэхийг нөхцөл байдал улсын төсвийн боломж нөөцөөр хамаарч шийдвэрлэнэ гэлээ. Ийнхүү 2020 оны улсын төсөвт тодотгол хийх асуудлыг холбогдох байнгын хороодын хурлаар хэлэлцэж нэгдсэн чуулганд танилцуулахаар болж байна.